Шүүхээс Г.Загдаад 6 жил 2 сар, түүний эхнэр Г.Амарсайханд нэг жилийн хорих ял оногдуулжээ

Posted by   on

 


"Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаа түүний эхнэр Г.Амарсайхан нарт холбогдох хэргийн Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутай тооцоод байсан. Тэгвэл шүүх хуралдаан /2020.11.17/ дуусаж, Г.Загдаад 6 жил 2 сар, түүний эхнэр Г.Амарсайханд 1 жилийн хорих ялыг оногдуулжээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Загдаад холбогдуулан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3 /гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх/, 2.6 /хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэх/ дахь хэсэгт зааснаар,
мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/,
мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 /Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн/,
11.6 дугаар зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол/ дахь хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Г.Амарсайханыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/ дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж гэм буруутайд тооцсон.


No comments:
Write comments
Join Our Newsletter