Ука өөрийгөө нь дуурайх гэж буй Тэмкад ингэж дамжуулав уу???

Posted by   on

“Эмоци” продакшны жүжигчин Тэмка “Яг түүн шиг” шоуны 3-р улиралын дугаарт оролцож байгаа билээ. Шоу дөнгөж эхлээд хоёр дахь дугаараа цацах гэж буй бөгөөд түүнийг хүмүүс хэдийнээ ялагчаар нэрлээд буй. Эхний дугаар дээр “Харанга” хамтлагийн дуучин Лхагвасүрэнг тун ч сайн дуурайгаад авсан тэрээр энэ удаад “Киви” хамтлагийн ахлагч Укаг дуурайхаар болсон. Үүнд багагүй санаа зовниж буйгаа илэрхийлээд авсан тэрээр “Ер нь бол нэлээн айдастай л байна л даа, одоо яг Укаг олигтой хийж чадах болов уу? яах бол гэсэн бодол байгаад байна. “Укагийн Don”t Stop” гэдэг дууг нь сонгосон байгаа. Don”t Stop гэдэг дууг нь өөрөө аягүй гоё эрч хүчтэй, яг одоо хит болж байгаа, Youtube дээр хандалт маш өндөр байгаа ийм сайхан дуу” хэмээжээ. Бага зэрэг сөөнгө хоолойтой түүнд эмэгтэй хүний дуу хоолой гаргах багагүй хэцүү байгаа бололтой тун ч тэвдэж суугаа сурагтай.

No comments:
Write comments
Join Our Newsletter